1
Phobia гэдэг нь ямар нэг юмнаас шалтгаангүйгээр маш хүчтэй айх айдас түгшүүр юм. Хүн болгонд ямар нэг хэмжээгээр phobia илэрдэг.
Хүмүүсийн дийлэнх хэсэг нь шүдний эмчтэй холбоотой ямар нэгэн айдас түгшүүртэй байдаг. Гэхдээ бүр шүдний эмчийг үзэж чаддаггүй хэт их айдас түгшүүртэй нэгэн ч байдаг. Тэд шүдний эмнэлэгт очих тухай төсөөлөхөд л дотор нь арзасхийдэг. Үүнийг dentophobia гэдэг. Ийм хүмүүс аль болох шүдний эмчид очихгүй байх төрөл бүрийн арга замыг өөрийн мэдэлгүй хайж байдаг.
Шүдний эмнэлгээс шалтгаалах phobia бүхий хүмүүс нь тулгуур эдийн эмгэгт эрт өртөх, түүний улмаас шүдээ алдах өндөр эрсдэлтэй байдаг. Шүдний өнгөний өөрчлөлт, амны хөндийн бусад асуудлууд нь түүний нийгэм болон бусад хүмүүстэй харьцахад саад учруулсанаар хүний өөртөө итгэх итгэл эрс буурах шалтгаан болно.
Dentophobia нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгүүдийн адил эмчлэх боломжтой зүйл юм.
Dentophobia-тай хүн юунаас ихэвчлэн айдаг вэ ?
- Мэдээ алдуулалт : Хүмүүс ихэвчлэн мэдээ алдуулалтаас биш мэдээ алдахгүй, өвчин намдахгүй байх вий гэдгээс айдаг. Зарим хүмүүс мэдээ алдуулалтын үед уруул завьж мэдээгүй болохоос бас айдаг байх тохиолдол байдаг.
- Цус :(hemophobia). Эмчилгээний явцад бага хэмжээний цус гарах үед айж, цочролд орох
- Амьсгал боогдох : Шүдний эмчилгээний явцад аманд багаж, ус орсноос хахах эсвэл амьсгал боогдохоос айх.
- Шүдний эмч: Шүдний эмчтэй холбоотой таагүй дурсамжаас болоод эмчээс айх.
- Өвдөлт мэдрэх : Шүдний эмчилгээний явцад өвдөлт мэдрэхээс байх.
- Зүү : Тариа хийх, зүү дээр хатгахаас айх
- Чимээ : Шүдний өрөм болон бусад багажны чимээнээс айх.
- Үнэр : Шүдний эмнэлгийн болон эмчилгээнд хэрэглэгдэх материалын үнэрээс айх.
Хэрхэн dentophobia-г эмчлэх вэ ?
Exposure therapy буюу айдастай нүүр тулан давах эмчилгээ нь шүдний эмнэлгээс айх айдсыг эмчлэх гол эмчилгээний нэг юм. Өөрийн айдсын үед илрэх шинж тэмдгүүдийг даван туулахын тулд үүсгэж буй хүчин зүйлсийн талаар илүү их мэдээлэл авч төсөөлөлтэй болох хэрэгтэй.
- Зөв амьсгалж, булчингаа суллаж техникийг сурах
- Хүмүүсийн шүдний эмчид үзүүлж буй бичлэг эсвэл зургийг үзэх
- Эмчилгээ хийлгэхгүйгээр шүдний эмнэлэгт очиж аажмаар дасгах
- Тогтмол хугацаанд шүдний эмчид үзүүлж чулуугаа түүлгэн, өнгөрөө цэвэрлүүлэх