1 Шүдний лаборатори: Сайн шүдний лабораторид таны бүрээс хийгдэх нь маш чухал. Өнөө цагт илүү дэвшилтэд CAD-CAM технологийг ашигладаг болсноор бүрээс илүү таарамжтай сайтай хийгддэг болсон.
Амны хөндийн эрүүл ахуй: Хэрвээ та бүрээсээ урт хугацаанд асуудалгүй байлгахын хүсч байвал амны хөндийн эрүүл ахуйг сахих нь маш чухал. Эрүүл ахуй сахиагүйгээс буйланд өөрчлөлт орвол бүрээсэнд гарцаагүй сөргөөр нөлөөлдөг. Өдөр 2 удаа шүдээ угаан, шүдний утас хэрэглэх нь бүрээсний байх хугацааг нэмэгдүүлнэ.
Хатуу хүнс идэхээс зайлсхийх: Эмч таны бүрээсийг хийсний дараа хатуу хүнс хэрэглэхээс зайлсхийх нь маш чухал. Жишээлбэл: хатуу чихэр, мөс, наалдамхай хүнс, самар, ааруул гэх мэт.
Тогтмол шүдний эмчийн үзлэгт хамрагдах: 6 сар тутамд тогтмол цэвэрлэгээ өнгөлгөө хийлгэн шүдний эмчдээ үзүүлэх хэрэгтэй. Мөн шүдний эмч дээр очихдоо бүх зүйл хэвийн байгааг шалгахын тулд рентген зураг авхуулахыг зөвлөдөг.
